Цалин тооцоолуур
Нийт цалингаас гарт олгох дүн, НДШ, ХХОАТ, ажил олгогчийн зардлыг тооцно. 2027, 2028 оны шинэ хуулиар харьцуулна.
- Гарт
- ХХОАТ
- НДШ
Ажилтан
Ажил олгогч
Онуудаар харьцуулбал
Тооцооны үндэслэл
- НДШ (ажилтан) 11.5% — тэтгэвэр 8.5, тэтгэмж 0.8, эрүүл мэнд 2, ажилгүйдэл 0.2. Сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 дахинаас давсан хэсэгт ногдохгүй.
- ХХОАТ — нийт цалингаас НДШ хассан дүнд шатлалтайгаар. 2026: 10/15/20%, сарын хөнгөлөлт 20,000₮ хүртэл. 2027-оос эхний 792,000₮ татваргүй, хөнгөлөлтгүй. 2028-оос 792,000–2,000,000₮ хэсэгт 1%.
- Ажил олгогч — тэтгэвэр 8.5, тэтгэмж 1, эрүүл мэнд 2, ажилгүйдэл 0.5, үйлдвэрлэлийн осол 0.5/1.5/2.5% (2027-оос 0.3/1.2/2.2%).
Эх сурвалж: ХХОАТ-ын тухай хууль (2026 оны нэмэлт, өөрчлөлттэй), Нийгмийн даатгалын ерөнхий хууль, KPMG Mongolia (2026 оны 7 сар). Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ: 792,000₮, 2027-оос 1,000,000₮. Тооцоо лавлагааны чанартай — албан ёсны дүнг нягтлан бодогчоосоо тодруулна уу.
Түгээмэл асуулт
Гарт олгох цалинг хэрхэн тооцдог вэ?
Нийт цалингаас ажилтны нийгмийн даатгалын шимтгэл (11.5%) хасна. Үлдсэн дүн нь татвар ногдох орлого бөгөөд түүнээс хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ) хасна. Үлдэгдэл нь гарт олгох цалин.
2027 оноос цалингийн татвар хэрхэн өөрчлөгдөх вэ?
2027 оны 1 дүгээр сарын 1-нээс сарын татвар ногдох орлогын эхний 792,000₮ татваргүй, давсан хэсэгт 10% ногдоно. Үүний оронд одоогийн сарын 20,000₮ хүртэлх хөнгөлөлт хүчингүй болно. 2028 оноос 792,000–2,000,000₮-ийн хэсэгт 1% ногдоно.
Ажил олгогч хэдэн хувь шимтгэл төлдөг вэ?
2026 онд 12.5–14.5% (үйлдвэрлэлийн ослын даатгал ажлын байрны эрсдэлээс хамаарна). 2027 оноос ослын даатгал буурч 12.3–14.2% болно.